Төрийн ордонд Улсын Онцгой Комиссын 20-р хурал болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж тавдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргажээ.
Энэ тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл фэйсбүүк дэх өөрийн албан ёсны пэйж хуудсаар мэдээлсэн байна. Тэрбээр “Дөнгөж сая Улсын онцгой комиссын 20 дахь удаагийн хурал болж 5-р сарын 31-нийг дуустал “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хугацааг сунгалаа” гэжээ.