ар тахлын үеийн бэлэн байдлыг хангах, болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор дадлага сургуулийг хэрхэн зохион байгуулах талаар нийслэлийн Онцгой байдлын газар болон Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хамтран мэдээлэл хийлээ.
Уг дадлага сургуулийг хэрхэн зохион байгуулах талаар мэдээллийг энд дарж авна уу.
Мэдээллийн дараагаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар сэтгүүлчдийн болон иргэдээс ирүүлсэн асуултад хариуллаа.
-Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосон үед гэрээсээ гарах, автомашинаар зорчсон тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 150 мянга, ААН, байгууллагыг 1.5 сая төгрөгөөр торгох асуудал яригдана.
Гамшгаас хамгаалах хуулийн дагуу бид бэлэн байдлын гурван зэрэгт ажилладаг. Дадлага сургууль нь хуулийн дагуу хэрэгжүүлж буй арга хэмжээ тул зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хариуцлага тооцох нь зөв гэж үзэж байгаа.
-Хөл хорио тогтоосон хугацаанд зайлшгүй шаардлага гарсан үед иргэд ямар утсаар холбогдож, зөвлөгөө тусламж авах вэ?
-101, 102, 103, 105 дугаарын утсууд ажиллах тул иргэд шаардлагатай тусламж үйлчилгээгээ авах боломжтой. Мөн 70007105 дугаарын утсаар Чингэлтэй дүүргийн Шуухай штабтай холбогдож, мэдээлэл авч болно.
-Тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүрэг рүү нийтийн тээвэр оруулах уу. Чиглэлүүдийг өөрчлөх үү?
-Дээрх хугацаанд нийтийн тээврийг дүүргийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй. Тиймээс нийтийн тээврүүд хилийн цэсээр тойрон явна.