Дэлхий нийтээрээ айдас түгшүүрт авсан энэ үед хүмүүс эерэг мэдээлэлд илүү анхаарал хандуулж байна. Урлаг соёлын одод сошиалаар үнэгүй тоглолт хийж, Засгийн газар хүн төвтэй шийдвэрүүд гаргаж, иргэдийн зүгээс сайн үйлс, гэрэлтэй мэдээгээр дүүрэн долоо хоног болж байна. Үүний нэг баталгаа нь Монгол НD телевизийн “Өглөө” хөтөлбөрийн үеэр нэгэн залуу “Ээждээ баярлалаа” гэж бичээд, түүнийгээ хоёр гартаа өргөжээ. Аз таарч “Өглөө” хөтөлбөрийн хамт олон тэр залууг анзаарч, эфирээр сэтгэлийн үгийг шууд дамжуулсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөв. Жижиг үйлдлээс том аз жаргалыг мэдэрч болдог.