МЗХ-ны 6-р их хурал өнөөдөр цахим хэлбэрээр болж, Ерөнхийлөгчөө шинээр сонголоо. Тус холбооны Ерөнхийлөгчөөр А.Мөнхбат 2012 оноос хойш ажиллаж байгаа.
МЗХ-ын дүрэм ёсоор бол Ерөнхийлөгч нэг л удаа улиран сонгогдох ёстой. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчөөр их хуралд оролцогчид Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооны тэргүүн О.Гэрэлт-Одыг 100 хувийн саналаар сонголоо.
Хуралд 300 гишүүн оролцсон бөгөөд улс орон даяар хөл хорио тогтоогоод байгаа учраас хорио цээрийн дэглэмийг сахин нэг өрөөнд арваас илүүгүй төлөөлөгчийг байрлуулан цахимаар холбогдон их хурлаа хийсэн юм.
Тус холбооны 5-р их хурал 2015 онд болж байсан. Тус холбооны хурал дөрвөн жил тутамд зохион байгуулагдах ёстой, нийт 300 гишүүн оролцоно гэж зарлагдсанаас ирц 100 хувь байлаа. Мөн хурлаар дэд Ерөнхийлөгч нараа сонгосон бөгөөд үндсэн дүрмээ шинэчлэхээр зарлагдсан. Гэхдээ улс оронд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа учраас үндсэн дүрмийн өөрчлөлтийг аймаг, хороо бүрт танилцуулан хэлэлцэхээр боллоо.