УОК-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Сонгуулийн санал авах өдөр тусгаарлах байрнаас иргэдийг гарсан байхаар төлөвлөсөн гэсэн. Энэ үнэн үү?
-Ерөнхий сайд, Шадар сайдын зүгээс иргэдээ татан авах ажиллагаа тасрахгүй үргэлжилнэ. Энэ асуудал тухайн үед яригдана. Тухайн үеийн УОК-оос чиглэл авсны дараа энэ талаар мэдээлэл өгнө.
-Зарим бүтээн байгуулалтад ажиллах гадаад ажилтнуудыг оруулж ирэх асуудал ямар шатандаа үргэлжилж байна вэ?
-Хятадын тал гадаад иргэдийг хилээр оруулахыг хориглосон. Нийт 164 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Хятадад том хэмжээний хурал болж байна. Бид энэ асуудлыг судалж байна. Хилээ хэзээ нээж, гадаад иргэдийг нэвтрүүлэх мэдээ бидэн ирүүлээгүй. Бүтээн байгуулалтын шугмаар ирэх ажилтнуудыг хэзээ, хэрхэн нэвтрүүлэх асуудал тодорхойгүй байна. Зарим иргэд гадаад руу зорчих зөвшөөрөл авахыг хүссэн. Гэвч хятадын талаас гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон учир зөвшөөрөл өгөх боломжгүй. Мөн хятад иргэнтэй гэр бүл болсон зарим иргэд зөвшөөрөл хүссэн. Асуудлыг тодорхой болохоор хариу өгье.
-Туркээс ирсэн онгоц хоосон суудалтай ирсэн гэсэн. Үнэн үү?
-Суудал дүүрсэн. Хоосон суудал ирсэн гэдэг ташаа мэдээлэл. Харин ОХУ-аас нэг суудал хоосон ирсэн. Учир нь тус улсад олон жил болсон өндөр настан визний зөрчилтэй байсан. Энэ утгаараа ОХУ-ын талаас онгоцонд суулгаагүй.