УИХ-ын гишүүн Н.Учрал, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд доорх 5 чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан юм. Үүнд Төрийн байгууллага хооронд, Эрүүл мэнд боловсрол соёлын салбарт, Нийгмийн хамгааллын салбарт, Эдийн засгийн салбарт, Хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахаар болжээ. Хэнтий аймгаас гаралтай УИХ-ын гишүүн Н.Учрал хэдийгээр СХД-ээс сонгогдсон хэдий ч аймаг орныхоо хөгжилд санаа тавьж аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодолтой явдгаа сэтгүүлчдэд ярьсан юм. Мөн олон ажлыг хийж үзсэн туршлагатай хүн аймгийг удирдаж байгаад баяртай байгаа бөгөөд цаашид гар нийлэн Хэнтий аймгаас сонгогдсон гишүүдтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.