Германы \”Эрчим хүчний үр ашиг” төслийн хүрээнд дулааны алдагдал бууруулах засварыг зургадугаар сарын 25-наас есдүгээр сарын 15-ны хооронд хийсэн 3-р цэцэрлэг нээлтээ хийлээ. Уг нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, БСГ-ын дарга М.Пүрэвхүү, ИТХ-ын төлөөлөгч Б.Болорцэцэг, 3-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ганцэцэг, \”Хатан түнгэл” ХХК-ийн захирал Д.Энхжаргал болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Анх 1989 онд нээлтээ хийж байсан уг цэцэрлэг 27 багш ажилчинтай, 7 бүлгийн 198 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. Засвар хийхээс өмнө дулааны маш их алдагдалтай, багш, хүүхдүүд даарч, хичээллэх боломжгүй байсан бол энэхүү засварыг хийснээр дулаан алдагдлыг 50 хүртэл хувь бууруулах боломжтой болж байгаагаараа онцлог юм. Уг засварын ажлыг нийт 270 сая төгрөгийн төсөвт өртөгтэй хийсэн бөгөөд Германы \”Эрчим хүчний үр ашиг” төслөөс 70 хувь, ОНХС-аас 30 хувийг нь гаргасан байна.