\”Дөрвөн тавын хэд билээ” гэвэл хүрд үзчихсэн хүн бүр л 20 гэж хариулах биз.
Гэтэл өчигдөр хүүтэйгээ муудалцаад дайн болох шахлаа. Яасан гэсэн миний үеийн
хүрд өөрчлөгдчихжээ. Тавыг дөрвөн удаа нэмэхэд яалт ч үгүй 20 л гармаар. Тэгсэн
миний хүү болохоор 18 гэж зөрүүдлээд болдоггүй. Ямар сайндаа учрыг нь
тайлбарлаад дийлэхгүй болохоор нь дэвтрийнх нь арыг үзүүлтэл хүү зөв, миний
буруу байх нь тэр.
Ёстой хэлэх ч үг олддоггүй юм билээ. Тэгээд бандсандаа
хэвлэлтийн алдаа л гэлээ. Хүрд өөрчлөгдсөн юм байна шүү эцэг эхчүүдээ.
Мэдэмхийрч байж над шиг байдалд оров оо. Харин хүрд өөрчлөгдсөнийг онцгой
анхаарч хэвлэн гаргасан НОМИН-гийнхондоо баярлалаа л гэхээс…
Үндэстэн агентлаг