Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг \”Номын баярын өдөр” болгосон юм. Сүхбаатарын талбайд өчигдөр нээлтээ хийсэн \”Номын баярын өдөр” өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус арга хэмжээг тохиолдуулан хэвлэлийн компаниуд номын үнээ 10-50 хувь хүртэлх хувиар хямдруулан борлуулж байна. Жишээ нь:Аз хур хэвлэлийн компани номоо 20-40 хувь хүртэлх хувиар хямдралтай үнээр борлуулж байна. Энэ нь уншигчидад өөрсдийн хүссэн номоо хямдралтай үнээр худалдаж авах боломжийг нээж өгч байгаа юм.
Мөн энэ үеэр Go Help олон улсын хүмүүнлэгийн байгууллагын хамт олон номын баярыг тохиолдуулан хүүхэд багачуудад зориулсан автобусан дотор үнэ төлбөргүй ном уншуулах арга хэмжээ зохион байгуулж байна.
Энэ арга хэмжээ нь тус байгууллагын морьтой үлгэр төслийн хүрээнд явагдаж байгаа арга хэмжээ юм. Уг төслийн зорилго нь \”Зөв Монгол Хүүхэд” үндэсний хөтөлбөрийн зорилтод нийцүүлэн номын сан, интернет, мэдээллийн үйлчилгээ хангалттай хүрдэггүй иргэдийн мэдээллийн хэрэгцээг хангаж боловсролд нь хувь нэмэр оруулах зорилготой төсөл юм.
Хүүхдүүд дуртай номоо уншин цагийг хөгжилтэй өнгөрөөж байгаа нь харахад сайхан байлаа. Эцэг эхчүүдэдээ зөвлөхөд хүүхэд багачуудаа дагуулан номын баярыг зориорой.
Г.Нараа
Өглөө.мн