Мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн тун ч өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Их аварга Хакүхо бэртлийн улмаас Аки башёг өнжсөн. Түүний эзгүйд япон бөх түрүүлэх магадлал чамгүй их байна. Мэдээж үлдсэн өдрүүдийн барилдаанаас бүх зүйл шалтгаална.
Одоогоор Япон озеки Гоэйдо ганц ч уналгүйгээр буюу 12 даваатай тэргүүлж буй. Тэрээр өчигдөр ёкозүна Какүрюү М.Анандыг давсан.
Хэн хэнд нь ялалт хамгийн чухал байсан эл барилдаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа Их аварга Д.Дагавдорж өөрийн цахим хаягаараа дамжуулан илэрхийлж, \”Хммм. М.Анандын зайлаанд долоон буудлын Должин эмээ ч унахгүй”хэмээн нийтэлжээ.
Eagle.mn