Дэлхийн 2-р дайны талбар болох Соломоны арлууд олон мянган тэсэлгээгүй бөмбөгөөр дүүрэн байдаг.
Өнгөрсөн ням гарат “тэсрээгүй бөмбөг устгах” зорилгоор, тусламжийн байгууллагад ажилладаг хоёр эрэгтэй дэлбэрэлтийн улмаас болж амиа алджээ.
Энэхүү харамсалтай явдал нь 2023 онд зохиогдох Номхон далайн наадмын өмнө аюулгүй байдлын үүднээс хийгдэж байсан ажил байжээ.
Тусламжийн байгууллагын ажилтан Британийн иргэн Стивен Аткинсон, Австралийн Трент Ли нар ажиллаж байсан ба NPA- ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Пер Нергаард “Үйл явдлын шалтгааны талаар дүгнэлт гарахаас өмнө мөрдөн байцаалтыг дуусгах хэрэгтэй” гэжээ.