Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх автомашины азын дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулж төвлөрсөн мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг зарцуулах үүргийг Зам тээвэр, хөгжлийн яаманд өглөө. Эрэлт байхад түүнийг хязгаарлах нь утгагүй.
Шинэ сери задарч, бүх зүйл олны нүдэн дээр ил тодоор явагддаг байх хэрэгтэй. Өмнө нь далд хэлбэрээр худалдаалагддаг байсан автомашины ижил сери бүхий улсыг дугаарыг худалдаалахыг хориглосноор бүр л далд хэлбэрт шилжих, магадгүй эрх мэдэлтэй хүмүүс үнэ төлбөргүй авах нөхцлийг бүрдүүлэх магадлалтай. Тиймээс ижил серитэй дугаар автомашиндаа зүүх хүсэлтэй л байгаа бол мөнгөө төлөөд аваг. Харин тэр мөнгийн хэн нэгэн эрх мэдэлтэн, түүний танил тал халааслах бус хэрэгтэй байгаа зүйлд нь зарцуулаад явах нь зөв юм.