40-75 насны 500 эмэгтэйчүүдээс сексийн амьдралын талаар ярилцлага хэлбэрээр судалгаа авчээ.
Эдгээр асуултан дундаас хамгийн сонирхолтой асуулт нь яагаад хөгширөхөөр дур хүсэл буурдаг вэ гэж асуужээ. Энэхүү асуултанд шинжлэх ухааны судалгаагаар энэ насанд үртээний чийглэгийн хэмжээ буурдаг гэжээ. Эмэгтэйчүүд хариулахдаа 40-69 насны эмэгтэйчүүд ерөнхийдөө сонирхохоо байсан, мөн цаашид сексийн амьдралдаа хэр анхаарал хандуулах вэ гэж асуусан асуултанд эмэгтэйчүүдийн 70 хувь нь сексийн амьдралаа өөрчилөхийг хүсдэг ч яг юу хийхээ ойлгодоггүй гэж хариулт өгчээ.
40-дээш насны эмэгтэйчүүдийн бас нэг анхаарал татсан хариулт нь эмэгтэйчүүд бэлгийн харилцаанд орохдоо зориултын тос ашиглаж байж харилцаанд ордог байсан.
Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 52 хувь бэлгийн энэ асуудалаа ярилцсан нь эрүүл мэндийн талаас зөв гарч байлаа гэж үзжээ. Үүнийг эрэгтэйчүүдэд ч бас асуулт хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэж доктор Шейрль Кенгсбүрг хэлжээ. Тэрээр энэ судалгаа эмэгтэйчүүдийн бэлгийн сэтгэл ханамжийн гаргалгаа гаргах боломжтой гэж тэрээр дүгнэжээ.
Америкийн эмэгтэйчүүдийн цэвэршилтийн нийгэмлэгийн судалгааны үр дүнд эмэгтэйчүүд бэлгийн ханамжид хүрэхийн тулд аз жаргалтай байдаг, мөн биеийн эрүүл мэнд зэрэг нь заавал нөлөөлдөг болохыг баталсан байна. Тиймээс энэ судалгаанаас үндэслээд ахимаг насны эмэгтэй хүнтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдэд зөвлөгөө гаргасан байна . Энэхүү зөвлөгөөнд ахимаг насны эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орохоор бол тэдэнтэй маш сайн ярилцаж, ойлгоцож баярлуулж, сэтгэл ханамжийг мэдрүүлснээр үтрээ аажимдаа чийглэг болж улмаар бэлгийн дээд цэгт таашаал хүрнэ. Тиймээс эрчүүд яарах хэрэггүй гэж зөвлөмж гаргасан аж.