Японы Осака мужийн Икэда хотын дарга Томита Хироки өөрийн албаны байрандаа, тухайлбал хүлээлгийн өрөөндөө сауна /явуулын зориулалттай/ болон дасгал хийх зориулалттай төхөөрөмж авч ирж хэрэглэжээ. Олон өдөр амралтгүй ажиллаж байгаа учир эрүүл мэндээ хамгаалах зорилготой гэж тайлбарласан байна.
Хэвлэлийнхэн… Энэ бол хууль бус үйлдэл биш боловч ёс зүйн хувьд байж боломгүй үзэгдэл. Хүлээлгийн энэ өрөөнд хотын иргэд орж, гарч байх ёстой. Мөн хот, дүүргийн цахилгааны зардлыг ард түмний татвараар төлдөг учир хотын дарга хэрэглэсэн хувьдаа цахилгаанаа ч өөрөө төлөх учиртай. Хэрэв эрүүл мэндийн асуудалтай бол яаралтай эмнэлэгт үзүүлэх ёстой гэж үзэж байгаа ажээ.
Тэрээр өнөөдөр хүлээлгийн өрөөнд авч ирсэн зүйлсээ буцааж зөөсний дараа, та бүхэнд дараа болсондоо гэмшиж байна хэмээн толгой гудайлган, хотын иргэдээсээ гүн хүндэтгэлтэйгээр уучлал хүсэв.
Энэ бол шударга нийгмийн Ёс зүй юм.
Харин манайд!