Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрүүдийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар танилцуулж байна.
Тэрбээр “COVID-19-ийн нөхцөл байдал хоёр дахь давлагаа гэж нэрлэгдэж байна. Шинэ жилийн баярын арга хэмжээг хийхгүй байх шийдвэр гаргаж байна. Гэр бүлийн түвшинд тэмдэглэх нь нээлттэй. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож байна. ЕБС-иуд 12 дугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ” гэдэг мэдээллийг өглөө.