Үнийн хөөрөгдөл зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, шуурхай арга хэмжээ авч ажилласнаар дараах үр дүн гараад байна.
Үүнд:
1. Өглөө эрт Хүчит шонхор захад үүсэж байсан махны үнийг хянан шалгалт хийж, буулгалаа.
2. Махны үнийг нэмж зарсан хүчит шонхор, Таван-Эрдэнэ захуудад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус тус 20,000.000 (хорин сая) төгрөгийн торгууль оногдууллаа.
3. Томоохон сүлжээ дэлгүүр болох Имарт дэлгүүр, Номин сүлжээ дэлгүүр, Оргил худалдааны төв, CU сүлжээ дэлгүүр, Эфэс сүлжээ дэлгүүр, Түмэн шувуут ХХК зэрэг газрууд бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болгохгүй, нөөц хэвийн байгаа талаар мэдэгдэл гаргасан.
4. Томоохон эмийн сан болох Монос Улаанбаатар ХХК, Ариун Монгол ХХК, Палома ХХК, Евро фарм ХХК, Хүрмэн ХХК-иуд амны хаалт, ариутгах бодисын үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй, тасралтгүй жигд хүртээмжтэй хүргэх талаар мэдэгдэл гаргасан.
5. Бөмбөгөр худалдааны төвөөс түрээслэгч нартаа үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн хангаж ажиллах талаар тушаал гаргаж, түрээслэгч нар нь дэмжиж гарын үсэг зурж, ШӨХТГ-т ирүүллээ.
6. Жижиг эмийн сангуудад үнэ өссөн гэсэн гомдол ирж байгаа тул жижиг эмийн сангуудад хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар