Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
(2020.11.16-ны өдрийн 11:00 цагийн байдлаар)
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдөр 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш гурван тохиолдол шинээр бүртгэгдэн нийт халдварын тоо 431 болоод байна.
Нийслэл болон Сэлэнгэ аймагт коронавирусийн багц тохиолдол илэрсэн хэвээр байна. ЭМЯ, НЭМГ-аас оношлогооны 11 цэгийг дээр нь найман цэг нэмж, нийт 19 цэгээр шинжилгээ тандалт хийж эхлээд байна.
ХӨСҮТ-өөс гадна Зооноз өвчин судлалын төвийн лаборатириудад нийт 1,918 хүнд шинжилгээхийхэд 758 хүний сорьцод коронавирусийн шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Дараагийн буюу 17:00 цагийн мэдээллийн үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариуг мэдээлнэ” гэв.