370-820 метрийн голчтой солир дөтлөж яваа тухай NASA мэдээллээ. 153201 (2000 WO107) гэж нэрлэж буй огторгуйн биет арваннэгдүгээр сарын 29-нд сар руу хүрэхээс 11 дахин их зайд дэлхийд ойртоно. Сансрын биет манай гаригт шууд аюул учруулахгүй ч тойрог зам гаталж байгаа тул дэлхийн цаг уурт ямар нэгэн өөрчлөлт гарч болзошгүй юм.
600 мянган солирын талаар мэдээлэл цуглуулдаг Asterank сангаас гаргасан дүгнэлтээр 000 WO107-ийн ашигт малтмалын өртөг 17.4 тэрбум доллараар хэмжигдэж байна. Учир нь солирт никель, төмөр, кобальт их хэмжээгээр агуулагддаг ажээ.