Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хорт хавдар үүсгэх нөлөөтэй хүнсийг нэрлэсэн ба эдгээрийн хэрэглээг аль болох багасгах, боломжтой бол бүрмөсөн хэрэглэхээ болихыг зөвлөсөн байдаг.
1.Нөөшилсөн (консерв) бүтээгдэхүүн
Нөөшилсөн болон хуванцар саванд боловсруулсан, хадгалдаг хүнс нь аюултай хүнс юм. Ихэнх хүнсний сав нь бисфенол-А агуулдаг байна (BPA). Лабораторийн шинжилгээгээр бисфенол-А маш бага хэмжээгээр байсан ч хүний эрүүл мэнд, түүний үр удамд ихээхэн нөлөөлөх чадалтай гэдэг нь тогтоогдсон байдаг.
Ундааны сав, бүх төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүний төмөр сав нь энэхүү аюултай бодисыг агуулдаг байна.PC (поликарбонат),PVC (поливинилхлорид) зэрэг тэмдэг бүхий савнаас аль болох зайлсхийх хэрэгтэй юм шүү.Төмөр болон хуванцар савнаас татгалзаж керамик, шил, вааран сав хэрэглэх нь зөв бөгөөд хүүхдийн хоолны сав ч гэсэн шилэн байх хэрэгтэй.
2.Цэвэр цагаан сахар
Үүнийг зүгээр ч нэг “цагаан үхэл” гэж нэрлээгүй билээ.Энэ нь хүний инсулинийг огцом нэмэгдүүлж хорт хавдрын эд эсийг тэжээдэг байна.Сахар ихээр хэрэглэх нь хорт хавдрын эд эсийг сэргээж өвчлөлийг хурдацтай тарах, газар авах нөхцлийг бүрдүүлнэ.
Илүү аюулгүй хувилбар нь хүнсэндээ цэвэр зөгийн бал хэрэглэх, мөн агч модны сироп болон бусад Stévia төрлийн ургамлын ханд ашиглах явдал юм.
3.Дээд зэргийн гурил
Гурилыг цэвэрлэх явцад бүх л ашигтай зүйлсийг нь давхар үгүй хийдэг байна. Дараа нь химийн бодис ашиглан цагаан өнгөтэй болгодог нь харахад сайхан, тансаг болгох зориулалттай юм.
Өөрөөр хэлбэл жинхэнэ байгалийн бүтээгдэхүүн гэхэд ихээхэн хэцүү зүйл болдог билээ. Мөн цагаан гурилд гликемик индекс нь маш өндөр байна.Тиймээс энэ төрлийн гурил хэрэглэх нь инсулинийг ихэсгэх боловч биед хэрэгтэй тэжээллэг чанар бага гэсэн үг. Нүүрс-ус нь биед ороод сахар болдог учир цагаан гурил орсон хүнс нь инсулиний өсөлтийг л нэмэгдүүлдэг байна.
Ийм учраас аль болох бүхэл үрийн гурил хэрэглэж байх хэрэгтэй.Үгүйдээ л гэхэд ядаж цагаан гурилын хэрэглээгээ багасгаарай.
4.Улирлын бус цаг үеийн ургамал хэрэглэх
Пестицид гэдэг бол хог ургамал, шавьж, ургамлын өвчинд зориулсан химийн бодис юм.Энэ хүний биед ч гэсэн маш их хор нөлөөтэй ба хорт хавдар, таргалалт, Паркинсоны өвчин, чихрийн шижин, үргүйдэл зэргийг бий болгоно. Ямар нэг чанах, шарах, жигнэх зэрэг хоол боловсруулах үйл ажиллагааны явцад задарч алга болохгүй.
Бууцай, алим, цоохор майлз, лийр, лооль, амтат чинжүү, төмсөнд их байх боловч бидний дуртай гүзээлзгэнэд хамгийн ихээр агуулагддаг билээ.
5.Шарсан мах
Махыг халуунаар болгох үед гетероцикл амин хэмээх бодис ялгардаг байна.Түүхий махыг ил гал дээр шарах үед маш хүчтэй канцероген бий болно.Энэ бодис нь хорт хавдрын өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Шорлог зэрэг шарсан маханд дуртай хүмүүсийн түрүү булчирхайн хорт хавдар тусах магадлал 40% өндөр байдаг гэсэн тооцоо бий.
6.Давсалсан,даршилсан,утсан бүтээгдэхүүн
50 гр утсан хиам нь бүтэн хайрцаг тамхитай адил канцероген бодис биед өгдөг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг.Нэг хайрцаг шпрот нь 60 хайрцаг тамхи! Утсан бүтээгдэхүүнийг өндөр хэмд боловсруулах явцад нитрат нь илүү аюултай нитрит болж өөрчлөгддөг байна.
Махан, загасан, ногооны болон жимсний үйлдвэрийн аргаар даршилсан хүнс нь ихээхэн хэмжээний нитрат агуулдаг бөгөөд нитрозодиметиланилин (N-Нитрозо) болж хувирдаг байна.Энэ бодис бүх л төрлийн хорт хавдрын эрсдэлийг ихээхэн өндөр болгодог билээ.
7.Хөгцтэй хоол хүнс
Хөгц, мөөгөнцөр бүхий хүнсэнд микро-хорт бодис агуулагддаг ба үүнийг чимээгүй үхэл хэмээн нэрлэдэг байна.Бага хэмжээгээр биед хуримтлагдан ходоодны, элэгний, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх эд эсийг бий болгоно.
8.Хүнсний тос
Үйлдвэрлэгч нар ургамлаас тос гаргаж авахдаа химийн бодис хэрэглэх төдийгүй химийн цэвэрлэгээ хийдэг байна.Дараа нь өнгө, үнэрт нөлөөлөх зорилгоор бүр ч их химийн бодис ашигладаг билээ.Бэлэн болсон ургамлын тосонд их хэмжээний өөхөн хүчил омега-6 байдаг бөгөөд орчин үеийн хүнд тохиолдож буй нэг бэрхшээл нь омега-6-ийн хэт их хэрэглээ юм. Эдгээр бодис нь хүний эд эсийн бүтцэд өөрчлөлт оруулдаг нь тогтоогдсон билээ.Энэхүү хэрэглэж болохгүй хүнсний жагсаалт нь олон хүнийг гайхахад хүргэж болно.Дээрхээс харахад ер нь аюулгүй хүнс гэж үгүй гэмээр. Гэхдээ аз болоход бид канцероген бүтээгдэхүүнийг хамгийн бага хэмжээтэйгээр хэрэглэдэг болж болох билээ.
Эх сурвалж: xorom.com