ЭМЯ-ны олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээллийг хүргэж байна.
Тэрээр, Хэний ч хажууд халдвартай хүн байж болно. Амны хаалт зүүж, зай барьж өөрийгөө сэргийлнэ. Өвдсөн, халдвар авсан хүмүүсийг үзэн ядах, ялгаварлан гадуурхаж болохгүй. Би, та бүгд халдвар авах магадлалтай. Ийм нөхцөлд бид амьдарч байна. Тиймээс иргэн бүр дархлаагаа дэмжиж, эрүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
“Би хэд хоногийн өмнө PCR шинжилгээ өгсөн. Би халдваргүй, эрүүл гээд архи, дарс уугаад амны хаалтаа шидээд зогсож байгаа хүмүүс ч байна. Та шинжилгээнийхээ хариуг аваад гарах хоорондоо ч халдвар авч болно.
Баянзүрх дүүргийн эмнэлгээс илэрсэн тохиолдлуудын эхний шинжилгээнүүд сөрөг гарсан. Ингээд хэд хоногийн дараа халдвартай нь илэрсэн. Тэгэхээр PCR шинжилгээ бол таныг халдвар аваагүй гэх баталгаа биш. Вирусийн илэрч байгаа хэмжээ, таниц, биеийн байдал, тухайн генетик зэргээс шалтгаалан хэд хоногийн дараа ч илэрч болно.
Зарим орон нутаг руу явах гэсэн хүмүүс “Би хэд хоногийн өмнө PCR шинжилгээ өгсөн. Би халдваргүй, эрүүл гээд архи, дарс уугаад амны хаалтаа шидээд зогсож байгаа хүмүүс ч байна. Та шинжилгээнийхээ хариуг аваад гарах хоорондоо ч халдвар авч болно. Иймээс хүн хоорондын зай бариад, амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Нэг амны хаалтыг бүтэн өдөр зүүж болохгүй.