Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хүрээнд нийтдээ 228.6 мянган иргэний 694.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг чөлөөлжээ.
Ингэснээр ахмад настнууд тэтгэврээ бүрэн авч, тэдний амьжиргааны түвшин сайжрахад бодит нөлөө үзүүлж байгаа талаар Нийгмийн даатгалын байгууллагаас мэдээлж байна.
Тус арга хэмжээнд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөртэй байсан иргэд хамрагдсан.
Ингэхдээ 6 саяас дээш дүнгээр тэтгэврийн зээл авсан бол зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлөхөөр, тэтгэврийн зээлгүй болон нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдэд үнэт цаас эзэмшүүлэхээр тус тус зохицуулсан. Эрхийн бичгийг 2021 онд олгож, санхүүжүүлэх юм байна.