Улсын хэмжээнд коронавирусийг илрүүлэх тандалт судалгааны олон цэг ажиллаж байна.
Өнөөдрөөс эхлэн шинэ жилийн үеэр ажилласан үйлдвэр, томоохон худалдааны цэгүүдэд коронавирусийн шинжилгээ хийх явуулын цэгүүд ажиллаж эхэлж байгаа талаар Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.
Түүнчлэн ЗӨСҮТ-өөс нийслэлийн эрсдэлт бүлгийн 1837 хүнд, Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын уртын тээврийн 141 жолоочид шинжилгээ хийсэн бөгөөд бүгд сөрөг гарчээ.
Улсын хэмжээнд коронавирусийг илрүүлэх шинжилгээг давхардсан тоогоор нийт 497’913 хүнд хийсэн байна.