Нийслэлд коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж гарал үүсэл, маршрут нь тогтоогдохгүй халдварын тохиолдол гадуур байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсан. Иймд Төв аймгийн онцгой комиссоос 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот руу явах, сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хориглох шийдвэр гаргажээ.
- Мөн 3 хоногийн хугацаанд Хүнс барааны татан авалт, болон бусад бараа материалын түгээлтийн зөвшөөрөл олгохгүй байх.
- Зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, ар гэрийн гачигдалтай иргэдийн хөдөлгөөнийг асуумж судалгаа, чиглэл маршрут, очих хаяг байршил зэргийг тодорхойлж авсны үндсэн дээр сумаас зорчих хөдөлгөөнийг зөвшөөрөхөөр болжээ.
Тус чиглэлд очихоос өмнө сумын шалган нэвтрүүлэх цэгт ирсэн орох хөдөлгөөнд онцгойлон анхаарч асуумж судалгаа ялангуяа Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн PCR шинжилгээний хариу, чиглэл маршрутыг тогтоосны үндсэн дээр нэвтрүүлэхийг үүрэг болгож байгаа аж.