Даваа гарагийн өглөөний 06:00 цагаас эхлэн нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу явах бөгөөд дугаарын хязгаарлалт хэрэгжинэ. Долоо хоногийн нэг өдөр тээврийн хэрэгсэлтэйгээ замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг хэмээн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр нийслэл хотод халдварын олон голомт идэвхтэй байгаа учраас хотоос гарах хөдөлгөөнд тавигдаж байгаа хязгаарлалт хэвээр үргэлжилнэ. Зайлшгүй тохиоолдолд хотоос гарах бол PCR шинжилгээг заавал өгсөн байхыг шаардана.
Дэглэм буурч байгаа хэдий ч Улаанбаатар хотод халдварын голомтууд идэвхтэй хэвээр байгаа учир иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх шаардлагатайг онцлон хэлэв.