Пакистанд “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буй энэ үед тус улсын Эмийн хяналтын газар Хятадын “Sinopharm” компанийн коронавирусний вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгожээ.
Эмийн хяналтын газар “Sinopharm”-ын вакцины аюулгүй байдал, чанарыг үнэлсний дүнд зөвшөөрөл олгосноо даваа гаргийн орой цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Пакистан саяхан Британи-Шведийн “AstraZeneca” компанийн вакцинд зөвшөөрөл олгосон юм.
“Засгийн газрын хороо “Sinopharm”-ын вакцины аюулгүй байдал, боломжийн үнийг харгалзан худалдан авах зөвшөөрлийг олгосон” гэж Пакистаны Шинжлэх ухаан, технологийн сайд Чаудри Фавад Хуссейн “Xinhua” агентлагт өмнө нь мэдээлээд байжээ.
Пакистанд даваа гарагт коронавирусний халдварын 1920 тохиолдол шинээр илэрч, 46 хүн нас барснаар халдвар авсан хүний тоо 521 211-д, нас барсан хүний тоо 10997-д хүрсэн байна.