Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Аймаг, сум хоорондын хөдөлгөөн өнөөдөр 10:00 цагаас эхлэн нээгдэж байгаа бөгөөд долоо хоногт 1 удаа зорчиж, тухайн сумын Онцгой комисст бүртгүүлэх зохицуулалтыг хийжээ. Харин Дархан-Уул аймгаас гарсан иргэдийг 30 хоногтоо буцааж оруулахгүй юм байна.
Түүнчлэн аймгийн Онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргажээ.
- Караоке, Диско баар, хүүхдийн тоглоомын төв, нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэвээр байна.
- Улаанбаатар хотоос бусад аймаг, сумаас ирэх хүсэлтэй Дархан-Уул аймгийн иргэдийг хүлээн авна.
- Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага хэвийн үргэлжилнэ.
- Дугуйлан секц хэвийн үргэлжилнэ. /Халдвар хамгааллын дэглэм баримтлах/
- Уул уурхайн ээлж солилцох ажил хэвийн үргэлжилнэ.
- Хүнс, малын тэжээл, өвс тээвэрлэлт хэвийн явагдана.
- Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ./ Баасан гараг бүр архи согтууруулах ундааг худалдахгүй, үйлчлэхгүй /
- Дархан-Уул аймгаас гарах иргэдийг 2021.02.21.22-нд Smartdarkhan.com цахим хаягт бүртгээд 2021.02.23-нд нэгдсэн зохион байгуулалттайгаар гаргана.
- Улаанбаатар хотоос ирэх иргэдийг Smartdarkhan.com цахим сайтаар 2021.02.21-ний 17:00 цагаас эхлэн 2021.02.23-ны өдрийг хүртэл бүртгэнэ. / Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдээ татан авна./
- Ирэх 7 хоногоос вакцинжуулалтын ажил эхэлнэ.