Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Сайн дураараа шинжилгээ өгсөн нэг иргэнээс халвар илэрсэн” хэмээлээ.
Тэрээр, Сүүлийн 24 цагт олныг хамарсан шинжилгээ авах ажлыг зохион байгуулсан. Тухайлбал, Өчигдөр 510 орчим иргэнд, тандалт судалгаагаар гэрийн ажиглалтад байгаа иргэдээс шинжилгээ авсан. Тэдгээрээс 423 хүний шинжилгээний хариу гарч, 6 хүнээс халдвар илэрсэн.
Сайн дураараа шинжилгээ өгсөн нэг иргэнээс халдвар илэрсэн. Уг халдвар авсан иргэний хаанаас халдвар авсныг тодорхойлох, голомтыг илрүүлэхээр ажиллаж байна. Тиймээс иргэд халдварын шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэгтээ хандан түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхийг анхаарах хэрэгтэй.
Амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдах зэрэг шинж тэмдэг илэрсэн иргэд шинжилгээ өгөх зайлшгүй шаардлагатай.
Одоогийн байдлаар 33 хүн хэвтэн эмчлүүлж байна гэсэн юм.