Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ.
Шинэ амьдралын хэмнэлээр ажил амьдралаа эхлүүлж байна. өнгөрсөн 12 хоногийн хугацаанд “Нэг хаалга, нэг шинжилгээ”-г нийслэлийн 420 гаруй мянган айл өрхөөс авч, өмнөө тавьсан гурван зорилтодоо хүрлээ.
1. Коронавирусний нуугдмал голомтыг илрүүлэх, халдварын тархалтыг хяналтадаа авах,
2. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн вакцин татах, дархлаажуулалтыг эхлүүлэх
3. Иргэн ААН-үүдийнхээ үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлэх шинэ дүрэм журмыг боловсруулж, ажил хэрэг болгох
Цаашдаа бид хэрхэн амьдрах вэ, халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн зохицуулах вэ гэдэг бол иргэн, ААН бүрийн хариуцлагаас ихээхэн шалтгаална. Хичээж хамтдаа ажиллацгаая. Монгол хүн бүр эрүүл байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.