Залуу минь чи саналаа өгсөн үү. Би арай амжаагүй л байна. Хэвлэл мэдээллийн
байгууллагын албан хаагчид бүх нийтийн амралт гэгчийг мартаж, олон нийтэд
мэдээлэл хүргэх үүргийнхээ дагуу цаг нартай уралдаж, зав муутайхан л ажиллаж
байна.
Гэхдээ би саналаа өгнө өө. Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Тиймээс тэр болтол залуу хүн өөрийнхөө амьдрах орчинг өөрчлөх, сайн сайхан
амьдралынхаа төлөө заавал зав гаргаж саналаа өгнө. Залуус даа ч мөн адил саналаа өгөхийг уриалж
байна.
Хэн ч гарсан ялгаагүй гэж бид бодож болохгүй. Харин ч танд би саналаа өгсөн
та яагаад амлалтаа, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхгүй байна вэ гэж шаардах эрх
бидэнд бий. Энэ эрхээ бид санал өгсөнөөр баталгаажуулж байгаа юм.
Нэр дэвшигчид бүгд л сайн сайхан зүйлийг бидэнд амалж байна. Тиймээс хэн ч
гарсан сайн сайхан зүйл л хийх ёстой. Үүнийг нь харин сонгуульдаа идэвхтэй
оролцсон залуус бид л шаардах эрхтэй юм. Ажлаа хийж чадахгүй, хувийн ашиг
сонирхлоо тэргүүнд тавиад байвал хууль хяналтын байгууллагад шалгуулах, бүр
цаашлаад нэрийг нь татуулах эрх ч бидэнд бий гэдгийг санах хэрэгтэй.
Сонгуульдаа идэвхтэй оролцож, нэр дэвшигчдийн амалж буй сайн сайхан
ирээдүйг хамтдаа бүтээцгээе залуус аа.
А.Аюуш
Үндэстэн агентлаг