Английн Эрүүл Мэндийн Судалгааны Төвийн эрдэмтэд тамхи татдаг ч гэсэн эрүүл уушигтай байдаг хүмүүсийн нууцыг тайлжээ.
Судалгааг 40-69 насны тамхи татдаг болон татдаггүй 500 мянган хүн хамарсан 28 сая генийн 50 мянган төрөл дээр хийжээ. Тамхи татдаг ч эрүүл уушигтай байдаг хүмүүсийн ДНК генийн бүтэц нь өөр байдаг болохыг тогтоосон байна.
Гэхдээ эдгээр хүмүүс нь эрүүл уушигтай байж болох ч тамхинаас үүдэлтэй хорт хавдар, зүрхний шигдээсээр өвчлөхгүй гэсэн үг биш анхаарч тамхинаас гарах нь зүйтэй гэж зөвлөжээ.