Дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд Засгийн газрууд нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулалтад ногдуулах татварыг 600 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж эрчим хүчний зөвлөх үйлчилгээний “Wood Mackenzie” байгууллага мэдээллээ.
Тус байгууллагын тайлангаас харвал “2030 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулалтын тонн тутамд 160 ам.долларын татвар ногдуулах шаардлагатай. Ингэснээр дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 градусаас доош барих зорилтоо биелүүлж чадна” гэж үзэж байна. Өнгөрсөн оны эцсээр тонн тутамд 22 ам.долларын татвар ногдуулж байжээ.