Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн хоногт 6,465 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 36 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,372 болж байна.
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр илэрсэн халдваруудын 33 нь Улаанбаатарт, 3 нь Төв аймагт бүртгэгдсэн. Нийт 36 тохиолдлын 34 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс байгаа бөгөөд 26 хүний эхний, 8 хүний хоёр дахь шинжилгээгээр халдвар илэрлээ. Хоёр хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор яг одоо ажиллаж байна. Энэ хоёр хүн СХД-ийн 18, ХУД-ийн 15 дугаар хороонд оршин суудаг.
Сүүлийн хоногт 177 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүнийй тоо 2,765 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 591 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 531, хүндэвтэр 54, хүнд 3 , маш хүнд 3 хүн байна.