Улсын онцгой комисс цахимаар хуралдаж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжжээ.
Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлсэн байна. Уг саналд 2021 оны дөрөвдүгээр сарын 3-18-ны өдөр хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдлийн “УЛААН” түвшинд/хатуу хөл хорио/ шилжих тухай тусгажээ. УОК-оос тус саналыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр УОК-ын өнөөдрийн хурлаар 2021 оны дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоох санал яригджээ. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш юм.
Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар УОК-ын саналыг хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм байна.
УОК хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцэж байна
УОК яг одоо хуралдаж байна.
Өнөөдөр нийслэл Улаанбаатарт 400, орон нутагт халдварын 174 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн олон байна. Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буй энэ үед хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцэж байгаа аж.
УОК-ын хуралдааны дараа 17:00 цагт Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлагдсан ч цуцлагджээ.
Хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэх болно.