Хөгжлийн банк болон тус байгууллагыг
удирдаж байсан хүмүүстэй холбоотой хэрэг мөрдөн байцаах шатандаа яваа. Одоогоор
энэ хэрэгт холбогдуулан тус банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан
Н.Мөнхбатыг цагдан хориод байгаа.
Энэ талаар Нийслэлийн прокурорын хяналтын
прокурор Б.Бясман \”Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нанжидын
Мөнхбатыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид урьдчилан хорьсон. 2016
оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сэжигтнээр тооцон таслан сэргийлэх
арга хэмжээг авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн
захирамжаар хорьсон” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл Н.Мөнхбатаас гадна таван хүн энэ
хэрэгт холбогдоод байгааг албаны хүн мэдэгдэж байна. Тэднийг улсад онц их
хэмжээний хохирол учруулсан болохыг эцсийн байдлаар тогтоогоогүй ч шинжээчид
энэ хэрэг дээр ажиллаж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж эхэлжээ.
Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр Эдийн
засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, банкны ТУЗ-ийн дарга асан
Б.Шинэбаатар нарын хүмүүс энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа аж.
Амар
Үндэстэн агентлаг