Өмнөд Солонгосын Гуянг хотын цагдаагийн газар 15-н настай Монгол хүүг, ахынхаа амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан өнгөрсөн 20-ны өдөр саатуулжээ.
Түүний аав 45-н настай. Харин 20 настай том хүү нь тухайн өдөр аавынхаа нүүр рүү өшиглөн зодож байхыг харсан бага хүү аавыгаа өмөөрч, ахынхаа нуруу руу хүйтэн мэс дүрсний улмаас амь насаа алджээ.
Монгол улсын иргэн, дөрвөн ам бүлтэй тэр гэр бүл Өмнөд Солонгос улсад амьдрахаар нэг сарын өмнө очсон юм байна.
Гэтэл том хүү интернэт тоглоомонд хэт донтож, үүнийг нь анхааруулан ажил хийхийг сануулж байсан аавыгаа зоддог болж, энэ байдал нэг бус удаа давтагджээ.
Хэрэг гардаг өдөр мөн л аав нь энэ тухай том хүүдээ сануулахад тэрээр дургүйцэн, аавыгаа зодсоноос болж ийм нөхцөл байдал үүсчээ.
Гуянг хотын цагдаагийн газар бага хүүг нь саатуулаад, уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
Mglradio.com