Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын 100 хоногийн ажлын хүрээнд салбарынхаа төлөөллүүдийг албан ёсоор хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцож байна.
Уг ажлын хүрээнд Монголын ахмадын холбоо болон ахмадуудын зарим төлөөллүүдтэй уулзаж тэдэнд тулгамдаад буй асуудлуудын талаар ярилцаж, санал бодлыг нь сонссон юм. Мөн Засгийн газрын 100 хоногийн хүрээнд ахмадууддаа чиглэсэн \”Ач санах” хууль, \”Төрөөс ахмадуудын талаар баримтлах бодлого”, \”Насны хишиг” зэрэг хуулиудыг санаачилж \”Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгуулсан талаар болон ирэх жилүүдэд ахмадуудад зориулан хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.
Уг уулзалтын үеэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан \”Ахмадын тухай хууль\”, \”Насны хишиг\” зэрэг чухал бодлогын баримт бичгүүдэд ахмадуудынхаа санаа бодлыг тусгах талаар ярилцахаас гадна ахмадуудын нийгмийн даатгалтай холбоотой үүсдэг зарим асуудлуудаар өөрийн байр сууриа илэрхийлж цаашид энэ хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар тодорхой мэдээлэл өглөө.