АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ PCR оношлуурыг 3 дугаар сарын 25-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн билээ. Эрүүл мэндийн яамны захиалсан 10 мянган оношлуурыг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Монгол Улсын засгийн газрын захиалгаар АШУҮИС-ийн Эрдэмтдийн бага энэхүү оношлуурыг хийж зах зээлд нэвтрүүлж байна. Нэг хайрцгаас 96 хүний шинжилгээг хийдэг. Шинжилгээний хариу 90 минутын дараа гардаг гэдгээрээ давуу талтай юм.
Эрүүл мэндийн яамны удирдлагуудын зүгээс АШУҮИС-ийн удирдлага, нийт эрдэмтэн багш, судлаачид оношлуурыг бүтээсэн төслийн багийн эрдэмтэд, Эмнэл зүйн молекул оношлогооны төвийн хамт олонд баярласан талархаснаа илэрхийллээ.
Шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний PCR оношлуурыг цаашдаа үйлдвэрлэн өргөн хүрээнд хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгийг АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар хэллээ.
Эх сурвалж: ЭМЯ