Монгол Улсын Засгийн газраас зургадугаар сарын 1-нээс агаарын хилээ нээх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яам гадаадын улс орнуудтай хэлэлцээр хийж байгаа юм. Агаарын хилээ нээснээр ямар иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар тодорхой журам баталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох албаныхан даалгажээ.
Энэ талаар Ерөнхий сайд Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Ерөнхий сайд зургадугаар сарын 1-нд хилээ нээх чиглэлийг өгсөн. Хамгийн гол нь Монгол Улсын иргэдэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй байх гэсэн чиглэлийг өгсөн. Харин гадаад улсын иргэд хоёр тун буюу вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон байх чиглэлийг өгсөн. Энэ талаар илүү тодорхой журам боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон гэлээ.