Дахин хөл хорьж болзошгүй гэх мэдээлэл цахим хуудсаар тархаад байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар, мэдээлэл өглөө.
Тэрээр “Монгол улсын засгийн газар, УОК иргэдийнхээ эрүүл, энгийн бөгөөд хэвийн амьдралын хэмнэлийг бүрдүшлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажилласаар байна.
Вакцинжуулалтын явц 5 сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 89.6 хувь нэгдүгээр тунд, 56.8 хувь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин нийслэлийн хэмжээнд 99.4 хувь нэгдүгээр тунд хамрагдсан бол 74.4 хувь хоёрдугаар тунд хамрагджээ.
Вакцинжуулалтанд иргэдээ хамруулсантай холбоотойгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс хатуу хөл хориог тогтоохгүй!!!
Халдварын тоо өсөж байгаа нь зайлшгүй анхаарах, түгших асуудал мөн үү гэвэл мөн.
Гэхдээ өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлуудын дунджаар 90 гаруй хувь нь өмнөх халдварын голомтуудын ойрын хавьтлаас илэрч байна” гэв.