СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангийн мэдээллийг хүргэж байна. Коронавирусийн улмаас биеэр очиж санал өгөх боломжгүй сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар энэ сарын 5-ныг дуустал авсан. Харин үүнээс хойш буюу зургаадугаар сарын 6-8-нд халдвар авсан 3700 гаруй иргэн саналаа хэрхэн өгөх талаар эрх зүйн зохицуулалт байхгүй” гэлээ.
Өөрөөр хэлбэл дээрх гурван өдөр халдвар авч, эмнэлэгт шилжсэн иргэд саналаа хэрхэн өгөх тухай хуулийн заалт байхгүй учир саналаа өгөх боломжгүй аж.
ЭМЯ-ны ээлжит мэдээллээр
- VI/6-нд 1288
- VI/7-нд 1177
- VI/8-нд 1267 хүн коронавируст халдвар авсныг мэдээлсэн.