Шатахууны үнэтэй холбоотой асуудлаар Засгийн газрын төлөөлөл болон Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд мэдээлэл хийж байна.
Маргаашаас буюу зургадугаар сарын 12-ноос шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх болсон талаар бид өмнө нь мэдээлээд байсан билээ.
Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг бензин, шатахууны үнэ өсөхгүй гэлээ. Үнэ өсөхгүй байх үндэслэлийн талаар холбогдох албан тушаалтан мэдээлэл хийж байна.