Туркын хаан Султан Сулейман үхэхийнхээ өмнө гурван хүслээ хэлжээ.
1. Миний биеийг Османы Эзэнт Улсын тэр цагийн хамгийн сайн эмч нар гар дээрээ өргөж яваг.
2. Бунхан хүрэх бүх замын турш алтан зоос, эрдэнэсийн чулуу цацаж яваг.
3. Дамнуурга дээрээс миний гар бүгдэд харагдахаар ил унжиж яваг…… гэж гэрээслэсэн байна. Ерөнхий жанжин ихэд гайхан, хачин хүслүүдийн ямар учиртайг асуухад тэрээp:
1. Үхэл ирэх цагт хамгийн сайн эмч нар хүчгүйддэг гэдгийг бүгд хараг.
2. Бидний амьддаа хураасан бүх эд баялаг энэ газар дэлхийдээ л үлддэг гэдгийг бүх хүн хараг.
3. Бүх дэлхийн падишах – Султан Сулейман Кануни энэ амьдралаас гар хоосон явж буйг бүгд хараг…