Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байхад баяр наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн залуус долдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж суулт зарласан юм.
“No naadam” эсэргүүцлийн жагсаалын үеэр цар тахлын улмаас нас барсан иргэдийг хүндэтгэн гэрэлт зул өргөж, наадамд зарцуулах мөнгийг халдвар авсан иргэдэд зориулахыг шаардсан.
Түүнчлэн жагсагчид хурдан морь уралдуулах нь хүүхдийн эрх зөрчихийн зэрэгцээ, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж буй үйлдэл хэмээн эсэргүүцсэн юм.
Тэгвэл “No naadam” эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан, оролцсон хоёр ч төрийн бус байгууллагыг гадаадаас санхүүжилт авсан байж болзошгүй гэж үзэн хууль хяналтынхан шалгаж байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин