Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од буюу түүний “Midwest” баг NBA “super star” Леброн Жэймсийн хүү Бронни Жэймсийн “Strive For Greatness” багтай тоглож, 99-97 харьцаатай хожжээ. Тэрбээр, NBA-д тоглосон анхны Монгол тамирчин болох зорилготойгоор АНУ-д сурч, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.
Тоглолт нь Леброн Жэймсийн сурч байсан ахлах сургуулийн заланд зохион байгуулагдаж, домогт Леброн Жэймс өөрийн биеэр ирж, хүүгээ дэмжжээ.
Энэ талаар “NBA talk” шоуны хөтлөгч Г.Идэр-Ууган өөрийн цахим хуудаст “ЛеБрон Жэймсийн тоглож өссөн, од болсон талбай дээр хүүгийнх нь эсрэг Монгол Майк дүү минь тоглоод хожно гэдэг мөрөөдөл цаашаа” хэмээн нийтэлжээ.