Момофүкү Андо 1958 онд 48 насандаа бэлэн хоолыг бүтээжээ.
Жеоржео Армани 41 насандаа өөрийн бизнесээ эхлүүлжээ.
Жеффрей Бротман бөөний худалдааны сүлжээ дэлгүүр болох Costco-г өөрийн хамтрагч Жим Синегалийн хамтаар 40 насандаа эхлүүлжээ.
Жосеф А. Кемпбелл Campbell лаазласан бүтээгдэхүүний бизнесээ 52 насандаа эхлүүлжээ.
Жюлиа Чайлд 1961 онд 50 насандаа өөрийн анхны хоолны номыг гаргажээ.
Чарльз Дарвин 1859 онд 50 насандаа шинжлэх ухааны салбарыг үүрд мөнх өөрчилсөн “Зүйлийн эх үүсвэр” номоо гаргажээ.
Кристиан Диор 41 насандаа Парист өөрийн “House of Dior”-ийг байгуулжээ.
Доналд Фишер 1969 онд 40 насандаа анхны “GAP” дэлгүүрийг Сан Франциско хотод байгуулжээ.
Йан Флеминг 44 насандаа “Жеймс Бонд” зохиолоо гаргажээ.
Хенри Форд шинэчлэлийг авчирсан “Модел Т” машинаа 1908 онд 45 насандаа бүтээжээ.
Лео Гуудвин 50 насандаа өөрийн даатгалын бизнес “GEICO”-оо байгуулжээ.
Берние Маркус, Артур Блэк нар 50 насандаа “Home Depot” сүлжээ дэлгүүрээ байгуулжээ.
Жонн Пембертон 55 нас хүртлээ эмийн санч байсан бөгөөд 1886 онд “Кока Кола”-гийн жорыг гаргажээ.
Рафльф Робертс 42 насандаа Миссипид “Comcast” нэртэй кабелийн үйлчилгээний бизнес худалдаж авсан бөгөөд өнөөдөр АНУ-ын хамгийн том ТВ-ийн кабелийн сүлжээ болсон.
Ж.Р.Р.Толкиен 45 насандаа анхны зохиол болох “The Hobbit”-оо хэвлүүлжээ. Тэрээр 56 насандаа “Бөгжний эзэн” цувралаа дуусгасан юм.
Сэм Валтон 1962 онд 44 насандаа “Walmart” сүлжээ дэлгүүрийнхээ анхны салбарыг Арканзасийн Рожерст байгуулжээ.
Жонн Варнок нь 42 насандаа “Adobe”-ийг үүсгэн байгуулсан. Тэрээр 50 насандаа PDF буюу Portable Document Format бүтээгдэхүүнээ бүтээжээ.
НИЙТЭЛСЭН Б.ОДСҮРЭН