Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөх үеэр сэтгүүлчид түүнээс НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах, эсэхийг асуув. Сангийн сайд энэ асуултад хариулахдаа “НӨАТ-ын тухай хууль бол далд эдийн засгийг бууруулах давхар ач холбогдолтой. Мөн улсын төсвийн орлогод НӨАТ-ын татвар томоохон байр суурь эзэлдэг. Сангийн яам одоогийн тогтолцоогоо тогтвортой хадгална.
Манайх шиг НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд өгдөг улс байхгүй. Цөөн улсад зөвхөн сугалаагаар буцаан олгодог. Манай улсад НӨАТ-ын орлого арван хувь байгаа нь бусад улсын дунджаас бага. ОХУ, БНХАУ-д 16-21 хувийн НӨАТ-ын татвартай гэв.
Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Төсвийн орлого нэмэгдэхэд
• Орлогын албан татвар 2 дахин,
• Нэмэгдсэн өртгийн албан татвар 36 хувь өссөн нь голлох нөлөөг үзүүлэв гэж ҮСХ-ноос мэдээлсэн юм.