Эрээн болон Тяньжин боомтод Монгол Улсад ирэхээр хаяглагдсан тус тус 4,000 орчим чингэлэг ачаа бараа байгаа аж.
Энэхүү бөөгнөрлийг бууруулахаар холбогдох албаны ажиллаж байгаа бөгөөд үр дүнд нь хилийн цаана гацсан ачаа барааны тоо цөөрч байгааг ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан хэллээ. Мөн нэмэлт галт тэрэг явуулах саналыг холбогдох газруудад уламжилсан байна.
Түүнчлэн тэрбээр ачаа барааны тээвэрлэлтийн үнийг зохицуулахаар ажиллаж байгаагаа дурдсан юм. Тодруулбал, тээвэрлэлтийн үнийг 10 сая төгрөг байхаар тогтоосон. Гэвч ачаагаа яаралтай авах хүсэлтэй хүмүүс үнэ хөөрөгдөх тохиолдол гарч байгаа аж.