Увс аймаг дахь цагдаагийн газраас хуучин цагийн дурсамжийг санагдуулам захиа бичих уламжлалт арга барилыг орчин цагийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтай хослуулан “Ятгах тусам нягтал-2021” арга хэмжээний хүрээнд “Монгол шуудан” хк-ны Увс аймгийн үйлчилгээний газартай хамтран иргэдэд залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг бүхий материалыг дугтуйлсан 1000 ширхэг захидлыг бэлтгэн аймгийн өрх бүрт хүргүүлэх нөлөөллийн ажлыг эхлүүлж байна.