Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2409 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 317010 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 2408 нь дотоодын халдвар байна.
Дотоодод бүртгэгдсэн тохиолдлыг задалж танилцуулбал,
1316 нь нийслэл хотод,
1092 нь орон нутагт илэрчээ.
Мөн хугацаанд 7813 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 14 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1303 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22158 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 55363 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн – 13227
Хүндэвтэр- 6487
Хүнд – 2098
Маш хүнд – 346 хүн байна.