УИХ-аас дахиад нэг гишүүн хүчирхийллийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан.
Тодруулбал, хуулийн байгууллагад нэгэн бүсгүй хандаж, “…Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” гэх гомдол гаргасан тухай уг мэдээлэлд дурдагджээ.
Зарим хэвлэлүүд дээрх хэрэгт нэр холбогдсон гишүүн нь Х.Болорчулуун байж болзошгүй гэж хардан бичиж байна.
Тиймээс энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Ийм хэрэг бүртгэгдээгүй” гэлээ.
Харин уг асуудалд нэр холбогдоод байгаа Х.Болорчулуун гишүүн эрс үгүйсгэж, “Энэ бол утгагүй гүтгэлэг. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор гүтгэлэг маш их явж байгаа. Үүнтэй холбоотой харлуулах гэсэн гүтгэлэг гэж харж байна” гэв.